Цахим халдлагаас сэрэмжлүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

Цахим халдлагаас сэрэмжлүүллээ

Зул сарын баяр ойртож буйтай холбогдуулан таны цахим хаягаар ирж буй шинэ жилийн мэндчилгээ эсвэл баярын хямдрал урамшуулал гэх зэргийн мэдээлэлд сэрэмжтэй хандахыг анхаарууллаа. Учир нь энэ үед кибер гэмт хэрэгтнүүд хэрэглэгчдийн хуурах зорилгоор дээрх мэдээллийг агуулсан линк явуулж, олзоо олдог байна.

Таньдаг хэн нэгнээс нь ирсэн баярын мэндчилгээ, санаанд багтмааргүй баярын урамшуулал зэрэг мэдээлэлд хүмүүс маш амархан хууртаж, гэмт этгээдийн илгээсэн холбоос дээр дардаг байна.

Ингэснээр таны компьютер вирустэх, элдэв төрлийн программ суух зэрэг олон эрсдэлтэй учрах ба таны цахим хаягт бүртгэлтэй бусад хүмүүсийн хаягт автоматаар мэдээллээ илгээх, бусад мэдээллийг хулгайлдаг ажээ.

Тиймээс дээрх мэдээллүүдэд хянамгай хандахыг сануулсан байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж