
Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар амралтын өдрүүдэд охид, хөвгүүдийнхээ сүлд модыг засч өгчээ. Аваргын сүлд мод айл айлынхаас өөр.
Өөр бөгөөд өвөрмөц байгаагийн учир нь жүдоч Х.Цагаанбаатар гэр бүлийнхэндээ зориулж, энэ жил
хүртсэн медалиудаараа
сүлд модоо чимэглэсэн байв.
Гавьяат тамирчин
Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар өнгөрсөн намар ихрүүдээр бүл нэмж, хоёр хүү, хоёр охинтой өнөр айлын эзэд болсон билээ. Бээжингийн
олимпийн дараа анхны хүү Ховор-Эрдэнийнхээ хөлийн хээг цээжиндээ шивүүлж байсан Х.Цагаанбаатар
гавьяат ихэр хүү, охин хоёртоо зориулж
далан дээрээ шивээс хийлгэсэн нь саяхан. Тэгвэл үргэлж хүүхдүүддээ сюрприз барьж байдаг сүүхэйтэй аав энэ удаа гэрийнхэндээ медалиар гоёсон
гацуур бэлэглэв.
Б.ЭНХ