Дэлхийд гайхагдах үйлдвэрлэл эрхэлж байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Дэлхийд гайхагдах үйлдвэрлэл эрхэлж байна гэв

УИХ-ын
дарга Д.Дэмбэрэл Ховд аймгийн төвд өнөөдөр болж байгаа “Монгол мал
үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” сэдэвт баруун бүс нутгийн улсын
зөвлөгөөнд оролцож байна.

Тэрбээр тус зөвлөгөөнд оролцож буй баруун бүс нутгийн малчид, мал аж
ахуйн мэргэжилтнүүд, тариаланчид, төв, орон нутгийн удирдлагуудад хандаж
хэлсэн үгэндээ, хүн төрөлхтний ахуй, үйлдвэрлэлийн хөгжилд нүүдлийн мал
аж ахуй өөрийн гэсэн жинтэй хувь нэмрийг оруулсан. Тэр дундаа эх
байгалиа шүтэн амь зууж ирсэн нүүдэлч монголчууд мал аж ахуй эрхэлж
ирсэн олон мянган жилийн түүхтэй бөгөөд үлэмжхэн туршлага хуримтлуулсан
билээ. Тэрхүү уламжлал өнөө хүртэл хадгалагдсаар ирсэн нь бидний
монголчуудын бахархал юм. Ийм орон дэлхийд тун цөөхөн. Энэ утгаараа бид
дэлхийд гайхагдах үйлдвэрлэл эрхэлж байна гэж хэлжээ. Мөн тэрээр хэлсэн
үгэндээ 2008 оны сүүлчээс мал, мал аж ахуйн түүхий эдийн зах зээлийн
эрэлт багасч, улмаар мах, ноос ноолуур, арьс шир зэрэг түүхий эдийн үнэ
2-3 дахин буурсан. Үүний үндсэн шалтгаан нь дэлхийн эдийн засгийн
хямрал, түүний нөлөөгөөр БНХАУ-ын зах зээл хумигдах болсонтой холбоотой
гэсэн байна. УИХ-ын дарга 2009 оны өвөл 10 гаруй сая малаа алдаж түүний
дотор баруун бүс нутгийн мал 7.4 сая болж 2008 оныхоос 4,7 сая
толгойгоор буурсан бөгөөд энэ нь жил бүр хоёр сая гаруй мал хорогдлоо
гэсэн үг гэсэн байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж