Янукович Киев хотын захирагчийг огцруулав

Хуучирсан мэдээ: 2013.12.15-нд нийтлэгдсэн

Янукович Киев хотын захирагчийг огцруулав

Украины ерөнхийлөгч Виктор Янукович Киев хотын захирагчийн тушаалаас Александр Поповыг мөн Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргын орлогч Владимир Сивковичийг тушаалаас нь онцруулжээ. Ерөнхийлөгчийн сайтад энэ тухай өгүүлсэн байна.
 
Александр Попов

« Украины ерөнхийлөгч Виктор Янукович Үндэсний аюулгүй байдал ба батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч В. Сивкович ба Киев хотын захиргааны дарга  А. Попов нарыг Ерөнхий прокурорын тодорхойлолтын дагуу албан тушаалаас нь огцорууллаа. Эдгээр хариуцлагатнууд Киев хотын Тусгаар тогтнолын талбайд 2013 оны арваннэгдүгээр сарын 30-нд байсан  хүмүүсийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн хэрэгт сэжиглаэж байна » гэж зарлигт өгүүлжээ. Өмнө нь Ерөнхий прокурор, «евромайданыг» 29-30-ны шөнө хөөн хүч хэрэглэсний хариуцлагыг Попов, Сивкович нарт  өгөн тэднийг огцруулахыг шаардсан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж