Конгресс &#34Америк программчилж чадна&#34 төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.12.14-нд нийтлэгдсэн

Конгресс &#34Америк программчилж чадна&#34 төслийг хэлэлцэнэ


Тони Карденас

АНУ-ын Төлөөгчдын танхимын ардчилагч гишүүн Тони Карденас (Tony Cardenas) парламентдаа 416d65726963612043616e20436f646520 гэсэн нэртэй хуулийн төслийг өргөн барив. Нэр нь America Can Code («Америк программчилж чадна») хэмээн тайлагдах ажээ.

Хуулийн төсөлд программын хэлийг “чухал гадаад хэл” гэсэн төрөлд хамруулахаар санал болгож, түүнийг бага ангиас эхлэн  сургуулийн хичээл болгох  гэнэ.

Үүний зэрэгцээ, Карденас шинжлэх ухаан-техникийн хичээлүүдийн чанарыг сайжруулах, орон нутгийн боловсролын агентлагуудад  программын сургалтыг дэмжиж байгаа бол улсын баталгааг өгөх санал дэвшүүлжээ. Цаг үеийн шаардлагаар үүнийг хийх ёстой гэж тэр үзжээ. IT-үйлдвэрлэлд ажлын байр бусад салбаруудтай харьцуулахад хоёр дахин хурдан өсч буйг конгрессмен тэмдэглэв. Reddit сайтын хэрэглэгчид Карденас хуулийн нэрэндээ сүүлийн  сул зайг хураагүй алдаа гаргасан гэсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж