
Ноолуурын үнэ хотод буурч, хөдөөд өслөө. Тодруулбал, ноолуурын үнэ өдрөөс өдөрт унасаар өдгөө “Эмээлт” зах дээр 65-68 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол Хөвсгөлд 74000 төгрөг болон өсчээ. Энэ нь ноолуурын түүхэн дэх дээд амжилтыг шинэчилсэн үзүүлэлт болж байна. Харин Архангай, Булган аймгийн хувьд ноолуурын үнэ өсч 71000 төгрөгт хүрсэн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээлд нэг килограмм самнасан ноолуурын үнэ 130-150 ам.долларын үнэтэй байгаа аж.
Ж.ГЭГЭЭ