Прокурор эсэргүүцэл бичжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Прокурор эсэргүүцэл бичжээ

“Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, “Хүдэр гол” хөдөлгөөний тэргүүн Г.Баяраа нарт  холбогдох хэргийг  өнгөрөгч сарын 12-ны өдөр анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бол хяналтын прокурор н.Энхбат шүүх бүрэлдэхүүнд эсэргүүцэл бичжээ.  Тиймээс уг хэргийг Нийслэлийн шүүх рүү татсан байна. Тэдэнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар, нийтэд аюултай аргаар буюу галт зэвсэг хэрэглэж устгасан” гэсэн зүйл ангиар ял төлөвлөсөн ч анхан шатны шүүхээс нотлох баримт хангалтгүй гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж