
Уг арга хэмжээнд 15 орны 30 гаруй залуус хамрагдсан байна. Монголоос регбийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Г.Хосбаяр, спортын сэтгүүлч Н.Түвшинжаргал нар оролцжээ.
Залуучуудад олимпийн боловсрол олгох зорилгоор зохиогдсон чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын эрдэмтэн докторууд сонирхолтой илтгэл тавьсан байна. Мөн залуус Бээжингийн олимпийн цогцолборуудтай танилцаж, дурсгалт газруудад тухлан саатжээ.
Эх сурвалж: “Таван цагариг” сонин