Мацаг барьж эрүүлжих нь

Хуучирсан мэдээ: 2013.12.13-нд нийтлэгдсэн

Мацаг барьж эрүүлжих нь

Хүн, идэхгүй бол өлсөөд
үхчихнэ. Гэхдээ бас хэт их идвэл өвчин болно.

– Тэгвэл хэсэг мацаг барьж үзвэл ямар
вэ?

Олон хүмүүс ийм сонголт хийдэг ч, ихэнх нь
өөдрөг хандлагаар бус, гутарч цөхрөхдөө тэгдэг.
Анагаах ухааны бүхий л дэвшилтэт арга технологиудад дахин дахин ад үзэгдсэн
хүмүүс голцуу, гомдолын мөр хоолоо сойж үздэг.

1918 он. Үе мөчний өвчтэй (Rheumatic fever)
нэгэн залуу түрдэг тэргэнцэр дээр залрахдаа тулжээ. Гэвч хоёр ч удаагийн хоол
сойлтын дараа дохиулсан юм шиг л босоод ирж. Тэрээр хоол сойлтыг эмчилгээний
шинэ арга болгон судалсаар, Германы алдарт Buchinger клиникийг байгуулж, өдгөө
тэр нь 60 жилийн бахархам түүхээрээ гайхуулж байна. (Герман хүмүүсийн 15%–20%
нь дээрх эмчилгээнд ямар нэг хэлбэрээр хамрагдсан байдаг гэнэ. Гайхалтай биш
гэж үү?)

Buchinger клиник жилдээ дундажаар гадна дотны
2,000–д өвчтөн хүлээж авдаг ба, үхлээ хүлээсэн нэгнээс авахуулаад, биеэ
сувьлуулах төдий зүсэн зүйлийн хүмүүс ирдэг гэнэ.

…Банкны ажилтан Barye идэж уух нь дэндсээр,
сүүлдээ цусны шинжилгээ нь авах юмгүй гарчээ. Buchinger клиникт ирсэн хойноо ч
баргар царайгаа нуусангүй.
– Яаж 3 долоо хоног хоолоо сойх юм бэ? Би чинь зөвхөн идэхийн төлөө бүх Европыг
ч тойроход бэлэн хүн.

Buchinger–ийн эмчилгээний програм 1 – 3 долоо
хоног үргэлжилдэг. Гэвч хоол сойход хамгийн хэцүү нь эхний 2 – 3 хоног л байдаг
гэнэ. Энэ үеийг acidosis гэх бөгөөд, цусан дах хүчиллэг шинж ихсэхэд толгой
өвдөж, дотор муухайрч, цуцамтгай болгодог аж.
Эмчийн хэлж буйгаар бол, бие махбод гэнэтийн том өөрчлөлтийг хүлээж авч байгаа
процесс нь тиймэрхүү зовиуртай байдал болж илэрдэг юм байх. Гэвч энэ процесс нь
түр зуурынх бөгөөд, дундажаар 24 – 36 цагийн дотор бүрэн дуусдаг байна.
Эмнэлэг мэдээж acidosis үеийг давах үед нь байнга шээсий нь шинжилж, аюулгүй
байдлыг хангана. Мөн өдөрт ердөө 2 хон удаа жүүс юм уу шөл уулгана. (өдрийн 250
ккал)

– Acidosis–ийг л давчуул, агуй шиг хоосон
гэдэс аажмаар тайвширч ирдэг
гэж биеэр амсагчид хоолой нийлүүлнэ.

Acidosis үед л биед хуримтлагдсан хорт бодисууд
ялгарах нь ялгарч, задрах нь задардаг ба, түүнээс цааш бие цэвэршиж, тамир
тэнхээ ч ороод ирдэг аж. Бие цэвэршсэнээс болдог юм уу, ухаан санаа ч сэргэлэн
тунгалаг болдог гэнэ.

Нөгөө Barye гуай ч амжилттай програмаа
дуусгалаа. Гэвч тайвширах болоогүй. Хоол сойсоны дараах замбараагүй идэлт
эмчилгээний үр дүнг бүрэн унтрааж, аюулыг даллах шалтгаан ч болдог.
Хоолноос хөндийрсөн биеийг буцааж хоолонд дасгах нь нэн чухал үе шат бөгөөд,
маш нарийн дэглэм дор явагдах ёстой.

Анхны хоол сойлтоор Barye гуайн элэгний
хэмжээ ердийн төвшинд очиж, цусны шинжилгээний хариу ч хэвийн болжээ. Тэрээр
биеэ тогтмол цэвэрлэхийн тулд жил болгон ирдэг болсон гэнэ.
– Мацаг барих нь бидний
төсөөлдөгөөс чанх эсрэг эд байдаг юм байна. Хүний тамир тэнхээг барах биш,
харин ч ариутган цэвэршсэн мэт мэдрэмж төрдөг.

үргэлжлэлийг: http://www.buddhism.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж