
“Амьдрал төсөл” драмын төрлийн киноны гол дүрд “Guys” хамтлагийн экс дуучин, жүжигчин Д.Лхагва, топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн, Драмын эрдмийн театрын жүжигчин Г.Амгаланбаатар, “Тусгай салаа” киноны Номингийн дүрээр олны танил болсон загвар өмсөгч, жүжигчин Б.Гэрэлчулуун болон гавьяат жүжигчин А.Дашпэлжээ, Б.Тунгалаг нар тогложээ. Эл киноны найруулагчаар П.Дэлгэрбаяр ажиллаж, “Guys” хамтлагийн экс дуучин, жүжигчин Д.Лхагва киноны зохиолыг бичжээ.
Г.Даша