Киев хотын нийтийн тээврийн өглөөний оргил цаг нь 7:30-8:30. Харин 11-ний өглөө түүнд төгсгөлгүй мэт байв. Хүмүүс Майданд очихоор яаран чихэлдэж явлаа. Жагсагчдын эсрэг хэрхэн довтолсон яриа хүн бүрийн амнаас гарч байв. “Гайхалтай хэрэг. Хүмүүс унтаж, метро ажиллахгүй байхад эсэргүүцэгсдийг дайрна гэдэг нь ёстой бүдүүлэг хэрэг. Гэмт хэрэгтнүүд л ингэж байдаг” хэмээн хотын оршин суугч эмэгтэй Елена Сердюк яриад тэднийхэн радиогоор хотын захиргааг хүчнийхэн дайрч байгааг сонсоод бүх ажлаа орхин хотоо хамгаалахаар ирцгээсэн гэлээ.
Метроны үүдэнд хөл ихтэй. “Киевчууд аа, баярлалаа” гэж залуу дахин баригдаж байгаа хамгаалалтын дэргэд хашгирч байлаа. Хотын захиргааны ойролцоо хэдэн эмэгтэйчүүд бөөгнөрсөний дунд даралттай ч жагсагчдыг хамгаалахаар ирсэн тэтгэвэрийн эмэгтэй Лариса Вовченко байлаа.

Лариса Вовченко
"Би зурагт харж суулаа. Тавдугаар суваг манайд үргэлж залгаатай байгаа. Шөнө би зурагтаас холдоогүй. Өглөө ийшээ ирлээ. Би эндээс явахгүй. Үхсэн ч хамаагүй ач зээ нарынхаа төлөө зогсоно. Тэд европын хэвийн оронд амьдрацгааг” хэмээн тэрээр сэтгэлийн хөөрөлтэйгээр ярьж байв. Үүнийг хэлэхдээ тэрээр зөвхөн сөрөг хүчний сувгуудыг харж байгаа. Бусад нь нийтээрээ худал хэлцгээж байна. 62 настай би үнэн зөвийг ойлгохгүй гэж үү? Тэд алдаж байна. Хүмүүс ухаантай, тэгээд тэд Майданд ирлээ хэмээн нэмэн хэлэв.
Бидний яриаг сонссон бас нэг эмэгтэй дөхөж ирлээ. Татьяна Матвийчук гэдэг гэнэ. Киевын дагуул хотод багш. “Өнөөдөр хичээл надад байхгүй. Интернэтээр Майданд юу болж буйг хараад ийшээ ирлээ. Энд олуулаа байхад ямар ч тусгай хүчнийхэн бидэнд аймшигтай биш” гэж Татьяна Матвийчук ярьж байна.

Татьяна Матвийчук
Татьяна хэлснээр, түүний эгч бас багш, гэхдээ Луганскт амьдардаг. Тэнд сөрөг хүчний сувгууд гардаггүй, мэдээлийн өлсгөлөнд байгаа гэнэ. Цорын ганц мэдээллийн эх сурвалж нь интернэт ажээ.
Энэ үеэр, холбоо болон мэдээллийн салбарын төрийн зохицуулалтыг хийж байгаа Үндэсний комисс нь арванхоёрдугаар сарын 10-нд хуралдаад интернэтийн шинэ журамыг бий болгосон байв. Тэд иргэдийг мөрдөн мөшгөх хэрэгслийг сүлжээндээ хийхийг интернэт провайдеруудад даалгажээ.