Тагнуулч В.Нямхандыг ЭЦГ-ын дэд даргаар томилох уу?

Хуучирсан мэдээ: 2013.12.13-нд нийтлэгдсэн

Тагнуулч В.Нямхандыг ЭЦГ-ын дэд даргаар томилох уу?

Эрүүгийн цагдаагийн газрын дэд даргаар тагнуулч В.Нямхандыг томилсон гэх мэдээлэл байна. Энэ мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн газрын  албаны эх сурвалжаас тодруулахад “Тийм  яриа байгаа. Гэхдээ одоогоор томилогдсон зүйл байхгүй” гэх хариулт өглөө.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Төгсжаргалаас тодруулахад “Одоогоор  ЭЦГ-ын дэд даргаар хэн нэгнийг томилсон тушаал гараагүй байна. Хэрэв ЦЕГ-ын даргын тушаал гарсан бол нууцлах  зүйл байхгүй” гэсэн юм.

Эрүүгийн цагдаагийн газрын дэд даргын албыг тус газрын  Тамгын  газрын дарга, хурандаа З.Санж хашиж байгаа аж. Дэд даргад яригдаж буй В.Нямханд нь

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газарт 1997-2009 онд ажиллаж байсан юм. Тэрбээр  ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байхдаа төрийн нууц задруулсан, тагнуулын байгууллагын хууль дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил гаруй хугацаанд шалгуулж, өнгөрөгч гуравдугаар сард  Хан-Уул дүүргийн шүүхээс цагаатгасан юм. Түүнд эрүүгийн хуулийн 79.1-т зааснаар  Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон гэх үндэслэлээр  17 жилийн хорих ял  төлөвлөж байсан билээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж