

Мадонна. Фото: Robyn Beck / AFP
Forbes сэтгүүлээс гаргасан хамгийн өндөр ашиг орлоготой дуучин эмэгтэйчүүдийн чансааг Мадонна толгойлов. Өнгөрсөн оны зургадугаар сараас энэ жилийн зургадугаар сар хүртлэх нэг жилийн дотор Мадонна 125 сая долларын ашиг олжээ хэмээн тус сэтгүүлч мэдээлжээ. MDNA гэсэн дэлхийн тойрсон аялан тоглолт нь орлогын ихэнхийг босгосон байлаа. Мөн Material Girl нэртэй хувцасны цуглуулга ба үнэртний бизнес нь бас тус болов. Өнгөрсөн оны ийм чансааны 11-д Мадонна байсан билээ.
Түүний дараа Леди Гага бичигдлээ. Орлого нь 80 сая доллар байв. Мөн аялан тоглолт Born This Way Ball нь орлогын ихэнхийг хийжээ. Харин түүний ARTPOP гэсэн сүүлийн цомогны орлого тоологдсонгүй.
Сануулахад хүйс харгалзалгүйгээр гаргасан хөгжимчдийн чансаанд мэн энэ хоёр л ийм дарааллаар орсон байлаа. Гуравт нь Bon Jovi хамтлаг 79 саяын орлогоороо нэрлэгдсэн юм.
Хамгийн өндөр ашиг орлоготой дуучин эмэгтэйчүүдийн чансааны гуравт нь кантри дуучин Тейлор Свифт байна. Тэр эмэгтэйн орлого 55 сая доллар хүрчээ. Дөрөвт нь 53 саятай Бейонсе байсан ба бас л дэлхийд аяласан Mrs. Carter World Tour тоглолт, House of Dereon гэх маркийн хувцасны бизнес нь энэ орлогыг бүрдүүлэв.
Чансааны тавдугаарын Женнифер Лопес өөрийн 45 саяаа «American Idol», «Q"Viva» телевизийн уралдааны шүүгч хийсэн тоглолтууд байсан зэргээс олжээ.