Л.Нинжжамц: Дуугуй байх нь ардчиллыг булшилдаг

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Л.Нинжжамц: Дуугуй байх нь ардчиллыг булшилдаг

Л.Нинжжамц: Дуугуй байх нь ардчиллыг булшилдаг, тиймээс чөлөөт хэвлэл дуугардаг


Монголын Сонины Холбооны УЗ-ийн гишүүн, ҮХШХ-ны даргын зөвлөх Л.Нинжжамцтай Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн арга хэмжээний талаар товч ярилцлаа.

-Маргааш дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр.  Энэ өдрийг хэрхэн тэмдэглэх гэж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Дэлхийн Хэвлэлийн эрх чө­лөө­ний өдрийг 1991 онд ху­ралдсан ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассемблейн бага хурлын 26 дугаар чуулганаас гаргасан Зөвлөмжийн дагуу 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 5-р сарын 3-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн тунхагласан юм. Виндхоекийн  тунхаглал нь чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийн гол зарчмуудыг тунхагласан чухал баримт бичиг бол­сон. Энэхүү тунхаглалд чөлөөт хэвлэл нь ардчилалын оршин тогт­нохын салшгүй хэсэг гэдгийг зааж өгсөн. Дэлхийн олон улс оронд сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл нэвтрүүлгийг цагдан хянах, хэв­лэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч­дэд торгууль ногдуулах, мөрдөн мөшгөх, үйл ажиллагааг нь таслан зогсоох, улмаар сэтгүүлч, зохиолч, уран бүтээлчдийг айлган дарамтлах, эрх чөлөөнд нь халдах, цагдан хорих, амь насыг нь бүрэлгэх зэрэг Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт үйлдэл гарсаар байгааг олон нийтэд мэдээлэх, нэхэн сануулах өдөр юм. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандах ёстойг улс орны Засгийн газрууд,  эрх баригчдад, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад өөрсдөд нь хэвлэлийн эрх чөлөөний мөн чанарыг ухамсарлах, мэргэжлийн ёс зүйгээ дээдлэх ёстойг сануулдаг юм.

Энэ жилийн хувьд  Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Дуугүй байх нь ардчиллыг булшилдаг … Тиймээс чөлөөт хэвлэл дуугардаг” гэсэн уриан дор тэмдэглэж, Дэлхийн Сонины Холбооноос гишүүн байгууллагууддаа “Чөлөөт хэвлэл байхгүй бол улс үндэстэн хэрхэн орших вэ?” гэдгийг илэрхийлж эхний нүүрээ хоосон хэвээр нь буюу “Цагаан хуудас” хэвлэх санааг дэвшүүлж байгаа.

-Монголын Сонины Холбоо энэ арга хэмжээнд хэрхэн бэлтгэж байгаа вэ?

-Монголын Сонины Холбоо нь Дэлхийн Сонины Холбооны ги­шүүн байгууллага. Байгуулагдсан жи­лээ­сээ энэхүү өдрийг тэмдэглэн өн­гөрүүлж байна. Жил жилийн уриалга өөр өөр утга санааг илэрхийлдэг. Манай холбоо дэлхий нийтийн жишгийг дагаж “Чөлөөт хэвлэл за­хиалгатай болох нь ардчиллыг бул­шилдаг” сэдвийн дор арга хэм­жээнүүд зохион байгуулна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан. Сэтгүүлзүйн салбарт он удаан жил, үр бүтээлтэй ажилласан сэтгүүлчид, ажилтнуудынхаа хө­дөл­мөрийн үнэлж Төрийн дээд одон медальд тодорхойлж өгсөн. Сэтгүүлзүйн ангийн оюутнуудын дунд эссе бичлэгийн уралдааныг Отгонтэнгэр Их сургууль, Юнескотой хамтран зарласан. Мөн 3-ны  өдрөө сэтгүүлчийн дээд шагнал “Алтан үзэг” гардуулах ёслолын ажиллагааг хийж хот, хөдөөгийн 500 орчим сэтгүүлчид цугларна. 

-Манай улс хэвлэлийн эрх чөлөөтэй орон мөн үү?

-Манай улсыг хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд орж байгаа гэж олон улсын байгууллагууд дүгнэж байгаа. Хэвлэлийн эрх чөлөөний талаар бидэнд  бахархах зүйл  байгаа хэдий ч бас шийдэгдээгүй асуудал байсаар байна. Өнөөдөр  чөлөөт хэв­лэл олон нийтэд бодит мэдээлэл өгч, тэднийг гэгээрүүлж, эрх мэдэлт­нүү­дийг хянаж, эрх мэдлээ хэтрүүлж буй эсэх, ялангуяа авилга, хээл хахуульд хяналт тавьж, эрх нь зөрчигдсөн хүмүүсийн дуу хоолой нь болж байдаг. Энэ жил өнгөрсөн жил­тэй харьцуулахад тодорхой ахиц гарсан. Монгол улсын Ерөнхийлөгч санаа­чилж “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний  тухай хууль”-ийн шинэ­чил­сэн найруулгыг Их хурлаар хэ­лэл­цүүлэх гэж байна. Нээлттэй хэлэлцүүлэгт нь харин манайхан оролцож санал бодлоо сайн хэлж тусгуулах хэрэгтэй.

-Сонины холбоо үйл ажил­лагаагаа идэвхитэй явуулдаг хэв­лэл мэдээллийн нөлөө бүхий бай­гууллага болсон байна. Хэч­нээн гишүүнтэй болсон бэ?

-Сонины холбоог анх үүсгэн байгуулалцаж байсан хүний хувьд эргээд харахад 13 жилийн өмнөхөө бодвол тогтвортой ажиллагаатай, ги­шүүдийнхээ эрх ашгийг тууштай хамгаалж чадсан байгууллага болжээ. Одоогийн байдлаар өдөр тутам, 7 хоног тутмын сонин, сэтгүүл, тв, вэб сайт, радио, хэвлэх үйлдвэр гээд  мэдээллийн бүх сувгийг багтаасан 32 гишүүн  байгууллагатай, удир­дах зөвлөл, хяналтын зөвлөл, гүй­цэтгэх аппаратын ажилтнуудтай. Сонин хэвлэлийг нэмүү өртгийн албан тат­вараас чөлөөлөх, эрүүгийн хуулиас сэтгүүлчийг хорих заалтыг хасуулах, шуудан хүргэлтийн үйлчилгээний үнэ тарифыг бууруулах, гишүүдээ орон сууцтай болгох гээд нийгмийн олон олон асуудлыг энэ хугацаанд хамтдаа шийдвэрлэсэн байна.

Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж