
албан татварын тухай хууль нь олон улсын эрх зүйд нийцсэн гэж үзжээ.
Тиймээс “Алтан дорнод Монгол”, “Востокнефтьгаз” ХХК-ийн захирал, ОХУ-ын
иргэн С.В.Паушокын Монголын Засгийн газраас нэхэмжилсэн 1.5 тэрбум
ам.долларын нэхэмжлэлийг өнгөрсөн пүрэв гарагт хэрэгсэхгүй болгох
шийдвэр гаргасан байна. Арбитрчдын бүрэлдэхүүн “Сүүлийн жилүүдэд татвар
нэмэгдсэнд гайхах зүйлгүй. Монгол Улс нь уул уурхайн бараа,
бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлсэн цорын ганц орон биш” гэсэн
хариултыг В.С.Паушокт өгсөн байна.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилт зохицуулалтын газрын дарга Т.Алтангэрэл ийнхүү ярьсан юм.
-Арбитрын шүүхийн зардалд манай талаас хэдэн төгрөг гаргасан бэ?
-Манай талаас энэ хэргийг шийдэхэд зориулж нийт зургаан тэрбум төгрөгийн
зардал гаргасан. Хэдийгээр багагүй мөнгө зарцуулсан боловч бид
чадахаараа хэмнэсний дүнд ийм хэмжээний мөнгө гаргасан гэж бодож байна.
Тухайлбал, айлын талаас найман өмгөөлөгч хөлсөлсөн байхад манай тал
дөрвөн өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцсон. Мөн гэрчүүдийн зардлыг хэмнэж,
Германы Франкфуртэд болсон шүүх хуралд эндээс гэрчүүдийг цахим
дэлгэцээр шүүгчидтэй уулзуулж байсан жишээ бий.
-”Алтан дорнод Монгол” ХХК-аас авах ёстой татварын өрийг хэрхэн авах вэ?
-Үүнийг Монгол Улсын дотоод хууль журмаар шийдэх бололцоотой гэсэн
чиглэлийг арбитраас өгсөн. Энэ журмаар цаашид ажиллах болно. Манай улсад
“Алтан дорнод Монгол” ХХК татварын өртэйгөөс гадна бид Ашигт малтмалын
тухай хуулийн дагуу хэд, хэдэн төлбөр нэхэмжилж байгаа.
-С.В.Паушокийн учруулсан өрийн хэмжээг тодорхойлсон уу. Түүнийг дээрх өрийг төлөхгүй оргон зайлахгүй гэх баталгаа бий юу?
-“Алтан дорнод Монгол” болон түүний охин компаниуд манайд 120 гаруй
тэрбум төгрөгийн татварын өртэй байгаа. Үүнээс гадна байгаль орчны нөхөн
сэргээлт хийгээгүй. Үүний төлбөр тооцоо мөн гадаадын ажиллах хүчийг
ихээр оруулж ирсний төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу
төлүүлнэ. Энэ өрийг ганц Монголын төр авахгүй. Банкууд, аж ахуй нэгжүүд ч
авах ёстой. Тухайлбал, С.В.Паушок “Анод”, “Зоос” банкинд залилан
хийсэн, мөнгө угаасан хэргээр шалгагдаж байгаагаас гадна түүний компанид
ажиллаж байсан орон нутгийн иргэд цалингаа авч чадаагүй хохирсон.
Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн яамнаас энэ дөрвөн жилийн
хугацаанд энэ хохирлыг төлүүлэх үүднээс урьдчилсан хамгаалалт хийж
чадсан. Энэ нь юу вэ гэвэл, түүний эд хөрөнгө, лицензүүдийг битүүмжилж,
үрж зарах бололцоог нь хааж, цагдаагийн хамгаалалтад авсан. Тиймээс
хохирлыг бүрэн төлүүлэх бололцоотой гэж бодож байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
худалдагдсан сэтгүүл зүй 2011-05-02 202.61.97.81
Монгол хүн модонд гарч харийн хүн хаданд гарч хууль гууль болж худал нь үнэн болж үнэн нь худал болсон олиггүй бүхний ундарга болсон Оюуны ундрааг Орчлонгоос арчих Их хуй салхи айсуй явна Мөдхөн бүх юм байрандаа орохын цагт гадныхны улыг долоогч Ганчимэг нийтлэлч шиг буруугаар хооллогч бидан явагч бялзуухай нарт идэш тэжээл нь болж буй буруу бүхнийг үлдэн хөөж зөв бүхнийг зүгшрүүлэн тохинуулах сайн цаг ирж байна Саар бүхнийг Сайхан Монгол орноосоо арчин тонилгоё
ñàíàà÷ëàã÷ 2011-05-02 202.170.82.39
ãàâüÿà áàéãóóëñàí õ¿íä àòààðõäàã áîëîëòîé òýð õ¿¿õýí ÷èíü õàðèí ãàâüÿàò õóóëü÷ þì áèø ¿¿
Зочин 2011-05-02 182.160.38.94
Орсууд бол хэзээ ч итгэж болохгуй Иван Дуракууд гэдгийг ойлгоцгоо
Зочин 2011-05-02 202.170.80.45
авах ёстой юм аа д авах гэж байгаа биз дээ нэг их ялалт байгуулсан энэ тэр гэж сүржигнэх хэрэггүй байха энэ нэг хүүхэн бөөн бөөн алдаа гаргачад өөрийгөө рекламдах гэж ядах юм
Зочин 2011-05-02 202.179.20.220
дотроос Энхбаярын гарт эрх мэдлээ алдсан луйварчид цугларч турхираад гаднаас Оросын Паушок шиг олигархиуд өдөж хатгаад ойрдоо Монгол төрд жаахан хэцүүхэн байна
Зочин 2011-05-02 202.179.20.220
дотроос Энхбаярын гарт эрх мэдлээ алдсан луйварчид цугларч турхираад гаднаас Оросын Паушок шиг олигархиуд өдөж хатгаад ойрдоо Монгол төрд жаахан хэцүүхэн байна
Зочин 2011-05-02 202.179.20.220
дотроос Энхбаярын гарт эрх мэдлээ алдсан луйварчид цугларч турхираад гаднаас Оросын Паушок шиг олигархиуд өдөж хатгаад ойрдоо Монгол төрд жаахан хэцүүхэн байна
Зочин 2011-05-02 124.158.109.45
Zargaldsan 6 terbumaa ch tuluuleh heregtei
Зочин 2011-05-02 202.179.20.204
Ene muu Paushok ch balarchee Uher mongolchuudiig gomdooson hun yadgiig meddeggui hog baij dee
www.terguun.net 2011-05-02 203.169.52.231
Том єгзєгєєрєє алдартай хүүхнүүдийн нэг болох Kim Kardashian нь 1980 оны 10 сарын 21нд Лос Анжелес хотод тєрсєн Америкийн нэрт загвар ємсєгч жүжигчин Dancing with the StarsFamily Kardashyanov шоуны оролцогч нэгэн билээ Тэрээр найз залуутайгаа хамт байхдаа бичсэн хувийн сексийн нууц бичлэг нь яагаад ч юм бүү мэд олны хүртээл болж нэг хэсэг шуугиан тарисан билээ Хэрэв та тус бичлэгийг үзэж амжаагүй бол эндээс татан авна уу
Зочин 2011-05-02 124.158.65.157
za daa hohirol toluuleh ch nohoin zamaar oroh baih daa hadgalamj zeeliin horshoonii bituumjlegdsen horongo yalaa
Иргэн 2011-05-02 203.160.55.45
Тэр муу адгийн шаар орос Паушокоос бүгдийг гаргуулж авах ёстой Даварсан оросуудад даруулга хэрэгтэй