
Найз залуугийнхаа гарт онц хэрцгийгээр зодуулан амиа алдсан 21 настай эмэгтэйн хэрэг олон нийтийн анхаарлын төвд байна. Хамгийн сүүлд албаны эх сурвалжаас авсан мэдээллээр дээрх хэрэг өнгөрсөн сарын 13-ны өдөр гарчээ. Тухайн өдөр “ГССҮТ-д зодуулсан хүн хэвлийн мэс заслын хагалгаанд орж хэвтлээ” дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн мөрөөр шалгахад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны иргэн Ц-г хамтран амьдрагч 33 настай н.Алтанхүү нь зодсон байсныг цагдаагийн байгууллага тогтоож, мөрдөн байцаалт явуулж байна. Харамсалтай нь талийгаач хагалгаагаа дийлэлгүй нас баржээ. Талийгаачийн нас барсан шалтгааныг тодруулах шүүх эмнэлгийн дүгнэлт энэ долоо хоногт гарах байсан ч хойшилсон байна. Бүсгүйн аминд хүрсэн гэх эрэгтэй Алтанхүү зураг цахим ертөнцөөр тархаад байгаа юм.
С.ОТГОН