
Өнгөрсөн намрын турш Гэмтлийн эмнэлгийн эмч нар удирдлагаа огцруулахыг шаардаж эрдэнэт хүний амь насаар дэнчин тавьсан. Одоо энэхүү гаж үзэгдэл МУИС-д нүүрлэв бололтой, сургалтаа чанаржуулъя гэхэд “Үгүй ээ, одоогийнхоо тогтолцоогоор МУИС ажиллах ёстой” гэж зүтгэж буй нь оюутныхаа ирээдүйгээр тоглолт хийсэн хэрэг биш гэж үү.
Олон нийтийн дунд түгж буй яриагаар “Ардчиллыг сэргээх түр хороо”-г удирдаж байгаа Б.Болд-Эрдэнэ бусдын захиалгаар хөгжим тоглоод байна” гэх. Тэрээр одоо бол МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн сургалтын алба хариуцсан эрхлэгч. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед 2007-2009 оны хооронд Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байжээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгууль болохоос урьтаж өвөл нь түүнийг албан тушаалаас нь чөлөөлснөөр МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн сургалтын албаны эрхлэгч болж дэвшсэн, түүнээс хойш энэ суудалдаа бат бэх сууж байгаа гэх. Мөн тэрээр өмнө нь МУИС-ийн захирал байсан н.Ганцогийг огцруулахаар тэмцэл өрнүүлж явсныг сургуулийнхан нь гэрчилнэ. Ийм нэгэн тодотголтой Б.Болд-Эрдэнэ тэргүүтэй багш нар МУИС-ийн бүтцийг өөрчлөлтийг эсэргүүцэж явна.
Уг нь оюутан нь багшаа сонгож хичээлээ заалгадаг жишгийг дэргэд нь шахуу байгаа ШУТИС нэлээн хэдэн жилийн өмнөөс хэрэгжүүлсэн. Энэ системийг МУИС хэрэгжүүлэх цаг нь болсон. Хэрвээ оюутан таныг сонгож хичээл заалгахыг хүсэхгүй бол багш та өөрийгөө боловсруулах эс бөгөөс ажлаа солих больжээ гэсний дохио. Шинэчлэлийг эсэргүүцэх тусам “Багш нар ичиг, ичиг” гэж шоолуулах байхдаа.