Долларын ханш 50 төгрөгөөр буурлаа

Хуучирсан мэдээ: 2013.12.13-нд нийтлэгдсэн

Долларын ханш 50 төгрөгөөр буурлаа

Арванхоёрдугаар сар гарсаар ам.долларын ханш 50 төгрөгөөр буураад байгаа юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард ам.долларын ханш байнгын өсөлттэй гарсан бол баяр ойртох тусам долларны ханш буурч байгааг гадаадын хөрөнгө оруулалт бага зэрэг нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт арваннэгдүгээр сард өмнөх сараас 90 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Ам.долларын ханш он гарсаар нэлээд буурах болов уу гэсэн хүлээлт бий. Учир нь Японы тал Монголын Засгийн газарт “Самурай бонд” гаргах зөвшөөрөл олгосон. Самурай” бондын жилийн хүү  “Чингис” бондынхоос хоёр дахин бага буюу 2-2.6 хувь байх бөгөөд  удахгүй Японоос 600 сая ам.доллар орж ирвэл эдийн засгийн байдал сайжирч, долларын нийлүүлэлт нэмэгднэ гэж эдийн засагчид үзэж байгаа юм.  Ингээд  Монголбанк болон “Найман шарга” зах дээрх гадаад валютын ханш ямар байгааг сонирхуулья.

Монголбанк

Доллар            1705    
Юань                280.83
Вон                1.62
Евро                2347.19
Фунт                2801.14
Рубль                52.09
Иень                16.63
Гонконг доллар        219.90
Австрали доллар        1554.79
Сингапур доллар        1363.89    
Алт /унцаар/            2,143,943.73
Мөнгө /унцаар/        34,577.40

“Найман шарга” захын валютын ханшийн мэдээ
    

Доллар        1,695        1,702        
Евро            2,330        2,350
Фунт            2,770        2,830
Юань            279                280
Вон                   1.62         1.64
Рубль            51.10        51.50
Иень                   16.30        16.50
Гонконг доллар    220        224
Австрал доллар     1,530             1,580    
Сингапур доллар   1,340              1,370

Ж.ГЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж