
Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайд Махди Сафарид хандан Швейцарийн Женев хотноо болсон Ираны цөмийн эрчим хүчний хөтөлбөрийн талаарх хэлэлцээ болон Иран ба 5+1 бүлгийн яриа хэлэлцээ амжилттай болсонд баяр хүргэв. Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ хоёр орны хооронд оюутан солилцоог нэмэгдүүлэх, боловсрол, эдийн засаг, худалдаа, аж үйлдвэр,барилга, урлаг соёл болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдлаа.
Мөн уулзалтын үеэр хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хэрэгтэй арга хэмжээ, харилцан айлчлал, хамтран зохион байгуулах үйл ажиллагааны талаар санал солилцов.
Эх сурвалж: www.president.mn