ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалт болно

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалт болно

Сүүлийн хэдэн сарын турш хэл ам дагуулсан ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалт энэ сарын 23-25-нд болох тов гарчээ. Эмнэлгийн даргад өрсөлдөхөөр Самдангийн Отгонгэрэл, Намбаагийн Батмагнай, одоогийн ГССҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Цэвэгбатын Энхбаяр, өмнө нь ГССҮТ-ийн даргаар ажиллаж байсан Лхамсүрэнгийн Жамбалжав нар бүртгүүлжээ.

Эрүүл мэндийн сайдаас ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2013 оны арванхоёрдугаар сард багтааж зохион байгуулах талаар захиалга ирүүлсэн байна. Иймд тус зөвлөл нь арванхоёрдугаар сарын 6-ны өдөр хуралдаж, Төрийн албаны зөвлөл, ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн төлөөлөл оролцсон сонгон шалгаруулалтын комиссыг ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргалаар ахлуулан байгуулснаар комисс  сонгон шалгаруулалтын товыг гаргажээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж