Пентагон Төв Африкийн ажиллагаанд нэгдэв

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Пентагон Төв Африкийн ажиллагаанд нэгдэв

Пентагоны тэргүүн Чак Хейгел Америкийн армийн тээврийн онгоцнуудыг Францын болон Африкийн холбооны хүчнийг Төв Африкийн улсад тээвэрлэхэд ашиглахыг зөвшөөрсөн тухай Пентагоны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Францын цэргийнхэн. Фото: Fred Dufour / AFP

Төв Африкийн улсын босогчдын эсрэг ажиллагаанд оролцохоор Чак Хейгал шийдвэрээ Францын Батлан хамгаалахын сайд Жан-Ива Ле Дрианы (Jean-Yves Le Drian) хүсэлтийн дараа гаргасан байна. Ачааны онгоцнууд Франц, Африкийн зэвсэгт хүчнийг Бурундигаас ТАБНУ-д зөөнө.

Өмнө нь арванхоёрдугаар сарын 9-нд Францын цэргийнхэн босогчдын зэвсгийг хураах ажиллагааг эхлүүлсэн байлаа. Босогчдод хандан зэвсгээ хураалгах уриалгыг  хэвлэлээр гаргасан ба шаардлагыг үл биелүүлбэл тэдний эсрэг хүч хэрэглэнэ гэж Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус мэдэгдсэн байв. Францын цэргийнхэн энэ сарын 6-нд тэнд цэргийн хүчээ нэмэгдүүлэх, эмх замбараатай байдал тогтооход хүч хэрэглэх зөвшөөрлийг НҮБ-аас авсан байв. Мөн Африкийн холбооны хүчнийг нэмэгдүүлэх зөвшөөрлийг НҮБ өгчээ.

Үр дүнд нь Франц тэнд байгаа цэргийн хүчээ 1600 хүн болгосон ба тус улсын нийслэлд гарсан мөргөлдөөний улмаас цэргийн хоёр албан хаагчаа алдаад байна. Африкийн холбооны цэргийнхэн 6000 хүн хүртэл хүчээ нэмэх болно.

Төв Африкийн энэ оронд байдал өнгөрсөн гуравдугаар сараас хойш  тогтворгүй байна. Мусульманы “Селека” эвслийн босогчид тэр үеэр ерөнхийлөгч Франсуа Бозизег  засгаас зайлуулсан байлаа. Дараа нь ерөнхийлөгчөөр  “Селекагийн” Мишель Жотодия өөрийгөө зарласан байв. Ийм тогтворгүй байдлын улмаас босогчид христийнхэн, “селекачуудын” хооронд мөргөлдөөн эхэлжээ. Сүүлийн хэдэн долоо хоногт тэнд байдал улам хурцдаад байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж