
Зөвлөгөөнд 57 ажилтан хамрагсан бөгөөд боловсролын байгууллагууд идэвхтэй оролцсон байна. Номын төв, Улсын бүртгэлийн хэлтэс, Тээвэр авто замын газар, Цагдаагийн газар, ШШГА, Шүүхийн шинжилгээний алба, Хот тохижуулах газар, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ, Орхон АЗЗА, Хот байгуулалт барилга захиалагчин алба ажилтнуудаа оролцуулаагүй байна.
Сургалт зөвлөгөөнөөр “Төрийн албан хэрэг хөтлөлт, архивын ажилд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, цаашид хийх ажлын чиглэлээр зөвлөгөө, үүрэг даалгавар өгч, ажилтнуудын санал хүсэлтийг сонслоо. Мөн албан хэрэг хөтлөлт, архивын ажилтнууд олноороо солигдсон, тэднийг сургаж, дадлагажуулах, зарим байгууллагын удирдлагууд албан хэрэг хөтлөлт, архивын ажлыг дэмждэггүй, өндөр хүчин чадлын компютер, дагалдах хэрэгслээр хангах талаар дутагдалтай учраас мэдээллийн технологи нэвтрүүлэх ажил зарим байгууллагад удаашралтай байгаа зэргийг ажилтнууд хэлж байлаа.
Аймгийн Хууль зүйн хэлтэс, Архивын тасгаас зөвлөгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, байгууллагын удирдлагуудад зөвлөгөө, үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.