Замын хөдөлгөөнд мотоцикл оролцохыг хориглох аймгийн Засаг даргын шийдвэрийн төсөлд та бүхэн санал аа ЭНД дарж өгнө үү.
Мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар
хориглох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь заалт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6.1, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөний зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдан халтиргаа, гулгаа үүсч авто замын нөхцөл байдал хүндэрсэн үед мотоциклоор замын хөдөлгөөнд оролцогчдын эрүүл мэнд, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирол, эрсдэлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт мотоцикльтойгоор замын хөдөлгөөнд оролцохыг 2013 оны 12 сарын 15-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 15-ныг дуустал түр хугацаагаар хориглосугай.
2. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах, иргэд олон нийтэд хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай анхааруулга, сэрэмжлүүлэг тогтмол өгч сурталчлах ажлыг зохион байгуулж ажиллахыг Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Түмэннасан, Есөнбулаг сумын Засаг дарга Ж.Ганбат нарт даалгасугай.
3. Захирамжинд тусгагдсан арга хэмжээний үр дүн, явц байдлыг тухай бүр мэдээлж, цаашид авах арга хэмжээний саналаа шийдвэрлүүлж ажиллахыг Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Түмэннасан, Тээвэр автозамын газрын дарга С.Мөнхжаргал нарт үүрэг болгосугай.