С.Амараа чөлөөт бөхөөр хичээллэж байжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

С.Амараа чөлөөт бөхөөр хичээллэж байжээ

“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараа 47 кг-ийн чөлөөт бөхийн алтан медальтай гэвэл та итгэх үү? Тэгвэл энэ үнэн гэнэ шүү. Дуучин С.Амараа багадаа чөлөөт бөхөөр хичээллэж, дархан аварга Х.Баянмөнхийн шавь байсан аж. Хэрэв дуучин болоогүй бөхөөрөө үргэлжлүүлэн хичээллэсэн бол бас л шаггүй амжилт үзүүлэх байсан хэмээн дархан аварга Х.Баянмөнх ярьдаг юм билээ. Энэ талаараа дуучин залуу хэлэхдээ “Би чинь одоо бүжигчин хүн гэхэд бас барилдаж үсэн тал байлаа шүү. Б.Гантогтох ч санаж байгаа. 23-р сургуульд тавдугаар ангид байхад Баянмөнх гуай дасгалжуулаад би 47 кг-д чөлөөт бөхөөр алтан медаль авч байлаа. Гэхдээ би урлагийн амьдралыг сонгосон. Энэ сонголтдоо хэзээ ч харамсч байсангүй ээ” хэмээн тайлбарлажээ.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж