Намаа мартсан Г.Уянга

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Намаа мартсан Г.Уянга

М.Энхсайханы удирдаж буй МҮАН-ын хувьд МАХН-тай эвсч, сонгуульд өрсөлдөж, нам дотроосоо гурван төлөөллийг энэ удаагийн УИХ-д оруулж чадсан. Тэдний нэг нь Г.Уянга. Харамсалтай нь, Г.Уянга гишүүн чуулганы танхимд өөрийн гэсэн сэнтийтэй болгосон намаа хэдийнэ мартаж орхижээ.

Г.Уянга гишүүнд МҮАН-аас нь намын дүрмийн дагуу Удирдах зөвлөлийн гишүүний татвараа төлөхийг хүссэн бичиг ирүүлсэн байна. Гэвч Г.Уянга гишүүн “Ийм бичиг ороод ирэх чинь юу вэ. Нээрээ ийм нам байдаг бил үү. Байвал олж татвараа өгөхсөн” гэж өөрийн фэйсбүүк хуудастаа бичээд, албан бичгийн зургийг оруулжээ. УИХ-ын гишүүнээр сонгогдоод нэг жил гаруй хугацаа өнгөрч байхад намаа мартаж байгаа гишүүн хоёр жилийн дараа сонгогчдоо мартах хэрэг үү. Ард түмнийхээ төлөө тэмцэж, гудамжинд жагсч явсан хүн нь эхнээсээ намаа мартаад эхэлбэл, жилийн дараа сонгогчдоо мартсан байхад гайхаад байх хэрэггүй л болж дээ. УИХ-д сонгогдохынхоо өмнө “Шрекийн муурын нүд” гаргачихаад, гишүүн болчихсон хойноо сонгогчдоо мартсан эрхэм түшээд цөөнгүй бий. Тэдний халамж залгааг Г.Уянга үргэлжлүүлэх гэж байгаа юм болов уу.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж