via National
Geographic Mongolia
Сүүлчийн их мөстлөгийн дараах Чулуун зэвсгийн үед анчид Европ, Ази тивээр
ангуучлахдаа хөлдөө урт мод бэхэлж эхэлснээр алс хол илүү хурдан хүрэх
боломжтой болжээ. Нутаг дэвсгэрийн онцлог, цасны байдал зэргээс цанын хэв
загвар газар бүрт өөр байдаг. Судлаачид анхны цаначдын ул мөрийг хадны сүг,
хүлрийн намаг зэргээс хайж байна.
1. М.Э.Ө 8000 он (санал зөрдөг) Алтай, Хятад
Алтайн цана нь орчин үеийнхээс урт бөгөөд ганц таягаар тэнцвэрээ олдог. Хятадын
зарим эрдэмтэд Алтайн хамгийн эртний цаныг МЭӨ 8000 онд хамаатуулдаг бол зарим
нь тус бүс нутагт цана сүүлд орж ирсэн гэдэг.
2. М.Э.Ө 6000 он Выг, Орос
Хамгийн эртний гэх энэ цанын үзүүрт хандгайн толгой сийлсэн байдаг. Үүгээр
хурдаа сааруулдаг бололтой
3. М.Э.Ө 3200 он Кальвтрэск, Швед
Нэг үзүүртээ халбага хэлбэртэй урт таяг уулнаас уруудахад залуур, хүрз,
бороохой зэрэг олон зориулалттай байсан бололтой.
4. М.Э 750 он орчим Киннула, Финлянд
Богино мөртлөө өргөн, сийлбэр ихтэй энэ цана ойн зөөлөн цасанд илүү
тохиромжтой.
5. 1860-аад он Сьерра-Невада, АНУ
Америк уурхайчид гурван метр урт цанаар ууланд явдаг байсан бөгөөд яваандаа урт
цанаар уралддаг болсон ажээ.
6. 1800 он Телемарк, Норвеги
Орчин үеийн цанатай адил эдгээр цанын үзүүр нь өргөн, голоороо нарийхан бөгөөд
залуурдах, эргэхэд илүү сайжирсан.
7. 1600 он Норвеги
Цаначид давирхай түрхлэгтэй урт, шулуун цанаар уруудаж, богино, ширэн ултайг
өгсөхөд хэрэглэдэг байжээ.
8. Өнөөдөр
Цана улам боловсронгуй болсоор байна. Илүү хөнгөн, бат бөх болсноор цанын хурд
нэмэгдэж, залуурдахад хялбар болжээ.