Элсэлтийн шалгалтын бүртгэл маргааш дуусна

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Элсэлтийн шалгалтын бүртгэл маргааш дуусна

Боловсролын үнэлгээний газраас Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийг их дээд сургуульд элсүүлэх бүртгэлийн ажлыг энэ оны хоёрдугаар сараас эхлэн бүртгэж эхэлсэн билээ. Одоогоор цахим бүртгэл 93 хувьтай байгаа аж.  Тиймээс боловсролын үнэлгээний газраас элсэлтийн шалгалтын бүртгэлд хамрагдаагүй хүүхдүүдийг маргааш 18.00 цагаас өмнө амжиж бүртгүүлэхийг анхааруулав. “Учир нь  маргааш 18 цагт бүртгэлийн ажил биднээс хамаарахгүйгээр хаагдах болно” хэмээн БҮГ-ийн  зөвлөгөө мэдээллийн ажилтан  Ч.Отгонцэцэг ярилаа. Сурагчид бүртгүүлэхдээ бүртгэлийн хураамж 4500, падааны 700 төгрөг хураалгах  аж.  Мөн 2010 оноос өмнө төгссөн шалгуулагчдын  шар хуудас буюу  суудлын хуваарийг ирэх зургадугаар сарын 1-нээс эхлэн  “Сан” дээд сургууль дээр тараах юм байна.  Элсэлтийн шалгалт  ирэх зургадугаар сарын 12-ноос эхэлнэ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж