УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 870гектопаскаль байлаа. Даралтөдөртөө тогтвортой байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн төв хэсгээр, 16-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орно. Салхи 13-нд говь талын нутгаар, 15-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.