
Хамгийн гол нь 1992 оны Үндсэн хуульд ард түмний бослого гаргах эрхийг хуульчилаагүй. Харин АНУ-ийн Тусгаар тогтнолын тунхагт энэ зарчим туссан байдаг. Мөн “Парламентийн гишүүн хувь хүний эрх чөлөөг зөрчсөн хууль гаргахгүй байх үүрэгтэй” гэж Английн үндсэн хуульд ч тунхаглаж өгсөн. Германы Бундестаг нь иргэдийн жам ёсны эрхэд халдсан хууль гаргавал ард түмэн бослого гаргах эрхтэйг ч хуульсан.
Бид ингэж хуульчлаагүйгээрээ 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Би ч тэрхүү өөрчлөлт хийх ажлын хэсэгт нь ажиллаж байсан. Иймд энэ зарчмийг Үндсэн хуулиндаа оруулах хэрэгтэй. Би ч ард түмний бослого гаргах эрхийг хуульчлах төслийг боловсруулж байгаа. Мэдээж шууд бослого гаргахыг зөвшөөрч хуульчилна гэсэн үг биш. Харин ямар нөхцөл байдал бий болсон үед бослого гаргах эрхийг нь тунхаглах тухай юм. Энэ хуулийг хэлэлцэх үед маргаан мэтгэлцээн гарах нь ойлгомжтой. Иймд Мэдээллийн эрх чөлөөний хуулийн төслийг боловсруулахдаа энэ зарчмыг оруулаад явбал яасан юм бэ” хэмээлээ.