
11 дүгээр сарын үзүүлэлтүүдийг сонирхвол нийт 2,6 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн 10 дугаар сарынхаас 30 хувиар өссөн үзүүлэлт юм. Долдугаар сараас хойш дөрвөн сарын турш нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж байна. Энэ нь “Тавантолгой” ХК болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн түр зогсоод байсан экспорт эхэлсэнтэй холбоотой юм. Нүүрсний экспортоос 11 дүгээр сард126,1 сая долларын орлого олсон нь өнгөрсөн сарынхаас 30 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нийт экспортын орлогын 33 хувийг бүрдүүлж байгаа юм.
Зэс болоод алтны экспорт ч нэмэгджээ. Эхний 11 сард 586 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, 850,9 сая долларын орлого олсон нь өнгөрсөн оныхоос 10-11,2 хувиар өссөн байна. Алтны экспорт 7,4 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3,2 дахин өсчээ.
Мөн эхний 11 сард 5,9 сая тонн төмрийн хүдэр экспортолж, 591 сая долларын орлого олсон бол 4,5 сая баррель газрын тос экспортолж, 446,9 сая долларын орлого олжээ.
С.Болд-Эрдэнэ