
Арванхоёрдугаар сарын 10-ны өглөө цагдаагийн тусгай ангийн дайчид болон цэргийн 500 орчим хүн Киев хотын гудамжны хамгийн сүүлчийн болох эсэргүүцэгчдийн сүүлчийн хамгаалтыг дайрчээ. Эсэргүүцэгчид нэн ялангуяа “Эрх чөлөө” намынхан ширүүн эсэргүүцэл үзүүлсэн ч хүчин мөхсдөв.
Хууль сахиулагчид эсэргүүцэгсдийн эсрэг нулимас асгаруулах хий, бороорой хэрэглэсэн байна. Хамгаалт хийж байсан хүмүүсийн дунд шархдагсад байгаа гэнэ. Тэд цагдаагийн эсрэг "Ганьба!" (Ичгүүр) гэсэн үг хашгирч, Украины төрийн дуу дуулж байлаа. Тусгай ангийнхны дараагийн эгнээнд оросоор ярьдхг, спортын хувцас, хүрэмтэй залуус явцгааж, нүүр царайгаа зураг авалтаас нуун халхалж байлаа. Тэд хамгаалалтын хэсгүүдээс буулган чирцгээж байжээ.
"Эрх чөлөө" намын лидер Олег Тягнибок, дайралтын өмнө хамгаалалтад байсан хүмүүс дээр Бүс нутгийн намын депутатууд хүрэлцэн очиж “тайвнаар бууж өгөхийг” санал болгосон гэж байсан хэмээн хэлэв. Дайралтын дараа тэр буулгасан хамгаалалтын байранд 300 орчим хүнийг үлдэхийг тушаан үлдсэн хүмүүсийг нь Майданы зүг явахыг уриалсан байлаа. Үүний өмнө сөрөг хүчний бусад хамгаалалтуудыг буулган авсан байв. УДАР намынхан өөрсдийн хамгаалалтыг эсэргүүцэлгүйгээр өгчээ.