Найм дахь удаагийн лигийн тоглолтод шилдэг найман баг оролцож байна. Тэмцээн гурван тойрог болж, шилдэг дөрвөн баг шалгарч, цаашид медалийн төлөө өрсөлдөх юм.
Тэмцээнд Г.Даваасүрэн эзэнтэй “Өег”, А.Мэндбаяр эзэнтэй “АПУ-Оргилуун”, Ц.Гантулга эзэнтэй “Төмөрт транс”, Ц.Өлзийсүх эзэнтэй “Таны зам”, Одончимэг эзэнтэй “Бласт”, Сурахбаяр эзэнтэй “Грандфин”, Я.Бэгз ахлагчтай “Шинэ эргэлт” болон Оргил ахлагчтай “Юнител” багууд тус тус оролцож байна.
Нэгдүгээр тойргийн эхний тоглолтод “Шинэ эргэлт” vs “АПУ-Оргилуун”-ыг 5:4-өөр, “Таны зам” vs “Төмөрт транс”-ыг 7:2-оор, “Бласт” vs “Юнител”-ийг 9:0-ээр, “Өег” vs “Грандфин”-ийг 5:4-өөр тус тус хожиж, эхний тойргийн эхний хожлуудаа авчээ.
Тэмцээн долоо хоногийн баасан, ням гаригт “Оч” ширээний теннисний клубт болж байна.