Тансаг зэрэглэлийн эд зүйлс сонирхогч эрхмүүдэд зориулж Tonino Lamborghini бренд шинэ ухаалаг гар утас бүтээснээ танилцууллаа.
“Antares” нэртэй уг ухаалаг гар утас нь 4 инчийн бүрэн мэдрэгч бүхий Gorilla Glass дэлгэцтэй, 1.5GHz quad-core процессортой, 1GB RAM-тай, арын камер нь 13-megapixel нүүрэн талынх нь камер 5-megapixel, Android 4.2 Jelly Bean үйлдлийн системтэй.
Энэхүү ухаалаг гар утсыг 4050 ам.долларын үнэтэйгээр энэ сардаа багтаан Орос, Хятадад худалдаалж эхлэх ба 2014 оны хавраас АНУ, Англи, Канад зэрэг бусад улсад худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа аж.
Т.БИЛГҮҮН