Португалийн гараанд Педроза түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Португалийн гараанд Педроза түрүүлэв

Moto GP ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шинэ улирлын гурав дахь гараа Португалийн Эсторилд болж, Дани Педроза тэргүүллээ. Гэмтлээс эргэн ирсэн “Honda” багийн Педроза, дэлхийн аварга, “Yamaha” багийн нисгэгч Хорхе Лоренцог ардаа орхин, гурван секундын өмнө бариалснаар Эсторилийн тойрог зам дээр анхны түрүүгээ авсан нь энэ. Харин түүний багийн анд Кейси Стоунер гуравт хурдалснаар шагналын тавцанг бүрдүүлжээ. Тэрбээр тэргүүлэгчээс долоон секундээр хоцорсон юм. Харин дэлхийн есөн удаагийн аварга Валентино Росси Эсторилийн уралдааны талбарт хамгийн тааруу амжилтаа үзүүлж, тавдугаарт бариалжээ. Гэхдээ тэрбээр нийлбэр дүнгээр Лоренцо, Педроза, Стоунер нарын ард дөрөвдүгээрт бичигдээд байна.

Португалийн гран-при уралдааны дүн:

1.    Дани Педроза /Испани/ – Honda – 45’ 51.483
2.    Хорхе Лоренцо /Испани/ – Yamaha – 45’ 54.534
3.    Кейси Стоунер /Австрали/ – Honda – 45’ 59.141
4.    Андреа Довизиосо /Итали/ – Honda – 46’ 08.013
5.    Валентино Росси /Итали/ – Ducati – 46’ 08.038
6.    Колин Эдвардс /АНУ/ – Yamaha – 46’ 24.058
7.    Хироши Аояма /Япон/ – Honda – 46’ 30.232
8.    Кал Кратчлоу /Их Британи/ – Yamaha – 46’ 32.395
9.    Ники Хайден /АНУ/ – Ducati – 46’ 46.370
10.    Рэнди де Пунье /Франц/ – Ducati – 46’ 51.180

Нийлбэр дүнгээр:
1.    Хорхе Лоренцо – 65 оноо
2.    Дани Педроза – 61 оноо
3.    Кейси Стоунер – 41 оноо
4.    Валентино Росси – 31 оноо
5.    Ники Хайден – 30 оноо
6.    Андреа Довизиосо – 30 оноо

С.Цэлмэг

Зургийн цомгийн ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж