ИТХ-ын ээлжит 4-р хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2013.12.11-нд нийтлэгдсэн

ИТХ-ын ээлжит 4-р хуралдаан боллоо

Өмнөговь аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаан 2013 оны 12 сарын 02-д хуралдлаа.

Хуулийн хугацаанд хуралдаанаа зохион байгуулж 96,9 хувийн ирцтэйгээр 13 асуудал хэлэлцлээ.
 

1. ЗЗНДНТУТ хуулиар аймгийн ИТХТэргүүлэгчид хуралдаандаа тайлангаа тавьдаг. Аймгийн ИТХТ-ийн 2013 оны ажлаа тайлагналаа. Аймгийн ИТХТ-ийн 2013 оны төлөвлөгөөгөө 90,7 хувь хэрэгжүүлсэн гэж үзлээ.

2. Аймгийн эдийн засгийн нийгэмийг хөгжүүлэх 2013 оны үндсэн чиглэлийг 89 хувьтай хангалттай хэрэгжсэн гэж үнэлж 2013 онд 66,5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийсэн байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 17,5 тэрбум, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 47,7 тэрбум, төсөл хөтөлбөрөөр 1,3 хөрөнгө оруулалт их засварын ажил хийгдсэн байна.

3. 189 заалт бүхий 2014 оны Үндсэн чиглэлийг баталлаа.

4. 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, газрын нэгдмэл сангийн тайлан, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 2014 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ байршил зориулалтыг баталлаа.

5. 2013 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2013 оны төсвийн тодотгол хэлэлцлээ. Төсвийн тодотголоор аймгийн төсвийн орлогыг 19,1 тэрбум төгрөгөөр, ОНХСангийн шилжүүлэг 17,5 тэрбум төгрөгөөр, тусгай зориулалтын шилжүүлэг 212,3 сая төгрөгөөр тус тус бууруулан аймгийн төсвийн орлогыг 93,8 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалт их засварын зардлыг 47,7 тэрбум төгрөгөөр баталлаа.

6. 2014 онд аймгийн төсвийн орлогыг 120,7 тэрбум төгрөгөөр баталлаа. 2014 онд 50,8 төгрөгний хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын ажил хийхээр төсөв баталлаа.

7. Аймгийн 2005 оны 5/4 тогтоолоор говийн нэмэгдэл олгож байсан хуулийн заалт өөрчлөгдсөнтэй холбоотой энэ тогтоолыг хүчингй болголоо.

8. Мөн 2013 оны 7 сард орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан Ноён сумын Толь хад, Сарын хөндий, Ноён богд орчмын, Гурвантэс сумын Баясах баг орчмын 319,1 мянган га газрын асуудлыг дахин хэлэлцэж орон нутгийн тусгай хамгаалатанд байгаа давхцал бүхий газрыг хасаж 275,7мянган га газрыг тусгай хамгаалатанд авлаа. Мөн уг асуудлыг нарийвчлан судлах ажлын хэсэг байгуулж саналаа нэгтгэн аймгийн ИТХ-ын хуралдаанд оруулахаар боллоо.

9. 2013 оны 7 сард аймгийн ИТХ-ын хуралдаанаар 2016 оноос гүний усыг уул уурхайн зориулалтаар ашиглахыг хориглсон шийдвэрийг дахин хэлэлцэж 2013 оны 7 сарын 2-ны 3/9 тогтоолыг хүчингүй болгосон ба “Орхонговь” “Хэрлэнговь төслийг” хэрэгжүүлэх ажлыг шуурхайлах арга хэмжээ авахыг холбогдох газруудад уламжлан ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгож, уул уурхайд ус ашиглахгүй дэвшилтэт технологи нэвтрүүлж ажиллахыг уул уурхайн компаниудын удирдлагуудад үүрэг болгосон. Уул уурхайн зориулалтаар ашиглаж байгаа усны ашиглалт хамгаалатанд жил бүр мэргэжлийн байгууллагаар үнэлэлт өгч ажиллахыг сумдын ИТХ, Засаг дарга нарт үүрэг болголоо.

10. Аудитын тайлан хэлэлцэж хангалттай үнэлгээ өглөө

11. Өмнөговь аймгийн суурин болон хөдөлгөөнт хүн амын тоо нэмэгдэж байгаа, Далангадгад сумын дэд бүтцийн хөгжил, нийгэм эдийн Засгийн хөгжилд гарч буй өөрчлөлтөөс хамаарч Даланзадгад сумыг хотын зэрэглэлтэй болгох асуудлыг МУ-ын Засгийн газарт уламжилсан шийдвэр гаргалаа. Хуралдааны бэлтгэл ажил хангалттай сайн хийгдсэн ба өмнөх өдөр намын бүлгүүдээр хуралдаанд орох асуудлыг танилцуулж санал дүгнэлт авсан тул хуралдаан шуурхай болж амжилттай өндөрлөө.

Мөн хуралдаанд сумдын ИТХ-ын дарга, засаг дарга, хэлтэс агентлаг байгууллагын дарга нар, хэвлэл мэдээллийнхэн удирлагаар оролцсон төдийгүй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож хуралдааны явц ил тод байдалд хяналт тавьж ажиллаа.

С.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж