Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Усны хувцастай явбал

Барселонд ирсэн жуулчид далайн эрэгт амарч байгаад хот руу усны хувцастайгаа алхаад орчих тохиолдол тун элбэг. Харин одоо тэд энэ эрх чөлөөгөө хасууллаа. Хотод усны хувцастай явбал торгууль хүлээх шийдвэрийг тус хотын захиргаа өнгөрсөн басан гаригт гаргажээ.


Далайн эрэг болоод усан сангаас өөр газруудад усны хувцастай явбал 450 хүртэл ам.доллараар торгуулах гэнэ. Харин нүцгэн явбал торгууль 750 хүрнэ. Шинэ захирамжийг жуулчдад танилцуулах ажлыг жуулчны компаниудад даалгаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж