
Хамт амьдарч байсан найз залуудаа хэрцгийгээр зодуулж, амиа алдсан 21 настай охины талаар цахим хэвлэлүүд онцолсоор байна. Өнөөдөр гэхэд facebook-чид болон зарим сайтууд охины аминд хүрсэн этгээдийн тухай мэдээлэл, фото зургийг нийтэлж эхэллээ. Эл зургийг www.factnews.mn сайтад нэрээ нууцалсан эх сурвалж өгчээ. н.Алтанхүү гэгч энэ залуу өдгөө цагдан хоригдож байгаа бөгөөд ар гэрийнхэн нь батлан даалтад гаргахаар хөөцөлдөж байгаа гэнэ. Тэрбээр өмнө нь гэр бүлтэй байсан ч салж, сүүлд талийгаачтай хамт амьдрах болжээ.
С.СҮРЭН