“Google Translate” орчуулгын сайтад монгол хэл нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.12.11-нд нийтлэгдсэн

“Google Translate” орчуулгын сайтад монгол хэл нэмэгдлээ

Цахим орчуулгын үйлчилгээ үзүүлдэг хүчирхэг сайтуудын нэг болох “Google Translate”-д  монгол хэл нэмэгдсэн байна.

“Google” компанийн гүйцэтгэх захирал Эрик Шмидт 2011 онд манай улсад айлчлах үеэрээ “Google Translate”-д “Монгол хэлийг оруулна” гэж амласан. Тэгвэл энэ бүхэн ажил болон хэрэгжиж монгол хэл “Google Translate” орчуулгын сайтад нэмэгдсэн байна. Монгол хэлийг “Google translate”-д оруулснаар англи, орос, япон зэрэг бусад орны хэлнээ бичигдсэн мэдээ, мэдээллийг монгол хэл рүүгээ онлайнаар хөрвүүлэн унших боломжтой болох юм.  Энэхүү программыг 2006 оноос хойш өргөн хэрэглэглэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар уг үйлчилгээгээр дамжуулан 65 орны хэлээр орчуулга хийх боломжтой аж.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж