
Дэлхийн II дайн буюу Аугаа их эх орны дайны ялалтын ой энэ ням гаригт буюу тавдугаар сарын 9-нд тохиож байна. Ойн хүрээнд Монгол Улсын филармонийн концертын танхимд энэ сарын 9-нд “День победы” нэртэй тоглолт зохион байгуулах гэж байна. Тоглолтод дуучин Б.Цогтдэлгэр, С.Баттулга, Л.Насанбуян, Дэлгэрбаяр, Б.Цэдвээ болон залуу дуучид оролцох аж. Тоглолтын тасалбарыг Улсын филармонийн кассаар худалдаалж байна.
М.Урин