
байгааг сонирхуулья. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг
дэвсгэрт баригдаж буй "SB Smart" орон сууцны нэг метр квадрат нь 949
мянган төгрөг байна. Уг орон сууцыг ирэх намар ашиглалтад оруулахаар
төлөвлөжээ. Мөн тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж
буй энэ онд багтаж ашиглалтад орох "Удвал цэцгийн хүрээлэн" орон сууцны
цогцолборын нэг метр квадратын үнэ нь 1-1,2 сая төгрөгийн хооронд
хэлбэлзэж байна. Олимпийн гудамжинд босч байгаа "Олимпик Резидент" орон
сууцны цогцолборын нэг метр квадрат нь 2300 ам.доллар буюу шинээр барьж
буй орон сууцнууд дотроос хамгийн үнэтэй нь байна. Дээрх ам.долларыг
төгрөгт шилжүүлэхэд 2,7 сая төгрөг гэсэн үг. Уг цогцолборыг 2012 онд
ашиглалтад оруулах гэнэ. Түүнчлэн тус гудамжинд "Коёотэ" ХХК-ийн барьж
буй "One residence" орон сууцны нэг метр квадратын үнэ 2,5 сая төгрөг
бол Сүхбаатар дүүргийн Бэлхэд барьж буй "Американт таун хаус"
цогцолборын нэг метр квадрат нь 990 мянган төгрөг. Харин Хан-Уул дүүрэгт
Төв цэнгэлдэхийн зүүн талд барьж байгаа "Кһаn Stone" орон сууцны
цогцолборын нэг метр квадратын үнэ 1,4-1,5 сая төгрөг. Тус цогцолбор
2012 онд иж бүрнээр ашиглалтад орох юм байна.Тус дүүрэгт сүндэрлэх
"Алтай хотхон"-ы нэг метр квадрат нь 910 мянган төгрөгөөс 1,2 сая
төгрөг. Уг цогцолбор 2012 онд ашиглалтад орно. "Элит" орон сууцны нэг
метр квадрат нь 1800-2300 ам.доллар байна.
Ж.ГЭГЭЭ