
Дүн мэдээллийг нь хүргэе. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 42.9 мянга болж, жилийн өмнөхөөс 6.3 хувиар өссөн байна. Эдийн засагт байж л байдаг энгийн нэг “мөлхөө” буюу маш аажмаар нэмэгдэж буй тоо шиг сонсдох ч энэ өсөлтийн тоо та бидний танихажилтай арван хүний нэг нь ажилгүйчүүдийн эгнээнд магадгүй элсч байгааг илэрхийлж буй. Эсвэл гадаад, дотоодод сурсан хүмүүс хийх ажлаа тодорхой болгоогүй ийм л нөхцөл байдал нөлөөлж байна. Бүр эсвэл хувиараа хөдөлмөр эрхлэгчид тогтмол ажил эрхлэхээр бүртгүүлсэн байгаа. Гэвч харамсалтай нь энэ бол зөвхөн бүртгэлтэй иргэд. Хөдөлмөрийн биржид бүртгүүлж, ажил идэвхтэй хайхгүй байгаа хүн үүнээс ч их байгаа. Ажилгүйчүүдийг эрэгтэй, эмэгтэйгээр зааглах гэж оролдъё.
Статистикчид өөр нэгэн хэсгийнхнийг мөн онцолж байна. Энэ бол эдийн засгийн идэвхтэй хүн ам. Улсын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар 15-аас дээш насны 1176.0 мянган хүн байна. Энэ нь ажил хөдөлмөр эрхэлж, орлого олох боломжтой хүмүүсийн тоог илэрхийлж байна. Үүний 52.6 хувь нь эрэгтэй, 47.4 хувь нь эмэгтэй ажээ. Харин эсрэгээр эдийн засгийн идэвхгүй хүн ам гэдэгт нялх хүүхдээ хараад гэртээ сууж байгаа эх, оюутан, суралцагч, ажил эсвэл сургуульд орох шийдээ хүлээн “сул зогсч” буй хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настныг хамруулан ойлгодог юм байна. Идэвхгүй хүн амын тоог харцгаая.
Тиймээс ажилгүй иргэдийн тоо тасралтгүй нэмэгдэж буй энэ үед идэвхтэй ажил хайхаас гадна ядаж ажлын байраа хадгалж үлдэх шаардлага гарч байна.