“Infosys”эрүүл мэндийн салбарт хүч сорино

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

“Infosys”эрүүл мэндийн салбарт хүч сорино

Энэтхэгийн шилдэг програм хангамж үйлдвэрлэгч “Infosys Technologies” компани эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний салбарт шаардлагатай шинэ програм хангамжийг боловсруулахад хүч сорихоор, тогтоосон чиглэлийн дагуу Европ болон Японд салбаруудаа нээх гэж байна. Infosys компани нь одоогийн байдлаар дэлхийн 33 оронд хөгжүүлэгч төвүүдтэй бөгөөд банк, бизнес менежментийн салбарын гол програмуудыг боловсруулан хөгжүүлдэг юм.

Тус компанийн ТУЗ-ийн гишүүн, менежментийн багийн ахлагч ноён Гопалакришнан хэлэхдээ “Бид клауд компьютинг шиг шинэ салбарт гарц нээхээр эрэл хайгуул хийж байна. Гэхдээ цаг үеэ мэдэрсэн, стратегийн оновчтой төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагатай. Тиймээс шинэ үйлдвэрлэлийн салбарт болон газар зүйн шинэ байршилд хөрөнгө оруулалт хийх гэж байна” гэжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж