Йинглак эцсийн мөч хүртэл огцрохгүй

Хуучирсан мэдээ: 2013.12.10-нд нийтлэгдсэн

Йинглак эцсийн мөч хүртэл огцрохгүй

Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинаватра ард иргэдийн олон хоногийн эсэргүүцлийн жагсаал, бослогын улмаас парламентыг тарааж, сонгууль явуулахаар болсон билээ. Гэхдээ Йинглак Чинаватра ирэх хоёрдугаар сарын 2-нд болох парламентын сонгуулиас өмнө огцрохгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр парламент тарж, шинэ сонгууль болохоор болсон ч түүний орыг залгах Ерөнхий сайд сонгогдох хүртэл албан үүргээ гүйцэтгэхээ мэдэгдсэн байна. Йинглак Чинаватра Тайландын парламент дахь сөрөг хүчний гишүүд огцрохоо мэдэгдсэнээс болж аргагүйн эрхэнд засгийг тарааж, шинээр сонгууль явуулахаар болсон ч албан тушаалаасаа буух бодолгүй байгаа нь энэ аж.

Тайландын ард иргэд Йинглак Чинаватраг ах Таксиныхаа заавраар ажиллаж байна гэж хардаж байхтай зэрэгцэн сөрөг хүчнийхэн түүний санаачилсан өршөөлийн хуулийг ахыгаа хамруулах зорилготой хэмээн ард олныг турхирч байгаа юм. Түүний ах Таксин Шинаватра нь өнгөрсөн 2006 онд төрийн эргэлтээр албан тушаалаасаа буужээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж