Египетийн “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний лидер Мухаммед Бадие өнгөрсөн наймдугаар сард баривчлагдсанаасаа хойш өчигдөр /ХII.9/ анх удаа шүүх хурал дээр олны өмнө ил гарчээ. Тэрээр Египетийн анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг суудлаас нь зайлуулсны дараа өнгөрсөн наймдугаар сард цэргийнхэнд баригдсан юм. Мухаммед Бадиег Каир хотноо орших Мусульман ахан дүүс хөдөлгөөний удирдлагын байрны гадна тэднийг эсэргүүцсэн жагсаалын үеэр амь үрэгдсэн найман хүний үхэлд буруутгаж байгаа аж.
Түүнчлэн Египетийн шүүх өчигдөр үүнээс тусдаа идэвхитэн Алаа Абдел Фаттах тэргүүтэй 24 хүний хэргийг авч хэлэлцжээ. Тэднийг өнгөрсөн арваннэгдүгээр сард зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан хийж, хууль зөрчсөн хэрэг буруутгасан байна.
Үүний зэрэгцээ түүний хүү 38 настай Аммар бослого үймээний үеэр амь үрэгдсэн гэнэ.
Б.АНХТУЯА