СЕХ Ардчилсан намд хариу ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.10-нд нийтлэгдсэн

СЕХ Ардчилсан намд хариу ирүүлжээ

Шүүхээр мөнгө тараасан нь эцэслэн шийдэгдсэн урчаас Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Увс аймагт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын мандатыг хүчингүй болгох хүссэн өргөдлийг СЕХ-нд арваннэгдүгээр сарын 8-нд гаргаад байсан билээ. Харин энэхүү өргөдлийн хугацаа дуусгавар болсон бөгөөд өчигдөр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Таны ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгав” гэсэн хариу ирүүлсэн байна. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Увс аймгийн Тариалан сумын малчид, төрийн бус байгууллагууд удаа дараа хандаж байгаа юм. Гэсэн ч СЕХ өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэхгүйгээр аргалсаар байгаа билээ. Харин эх сурвалжуудын мэдээлж байгаагаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн энэ асуудлыг гишүүддээ огтхон ч танилцуулаагүй байгаа гэнэ. СЕХ-ны хурлыг дарга нь зарлан хуралдуулах хуультай бөгөөд эрхэм дарга зарлаагүй байна. СЕХ гэхээсээ илүүтэй Ч.Содномцэрэн дарга энэ асуудлыг гацаасан бололтой.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж