
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнгөрсөн сард уран бүтээлийн олз омог ихтэй байлаа. Тэд Ц.Нацагдоржийн “Тунгалаг тамир” мюзиклыг анх удаа тайзнаа тоглож, Ж.Вердийн “Аида” дуурийг Монголд анх удаа тавьсан юм. Харин энэ сард уран бүтээлчид театрынхаа төрсөн өдөрт зориулж, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийн хувцсыг шинэчилж тоглохоор зэхэж байна. Энэ сард театрт ямар, ямар тоглолт болох талаарх мэдээллийг хүргэж байна.
Тавдугаар сарын хөтөлбөр 14-нд Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурь
15-нд А.Батдэлгэр “Гэсэр Номун хаан” балет
21-нд И.Штраус “Сарьсан багваахай” дуурьхан
22-нд П.И.Чайковский “Хунт нуур” балет
28-нд Ж.Пуччини “Чио Чио Сан” дуурь
29-нд Э.Чойдог “Чойжид дагина” балетын тус тус тоглох юм.
М.Дөл