
-Малайзын Элчин сайдын яамнаас Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яаманд арваннэгдүгээр сарын 23-ны өдөр иргэн Э-г нас барсан талаарх анхны мэдээллийг албан ёсоор өгсөн. Уг мэдээлэлд, талийгаач Э-г өөрийгөө боомилсон байсан гэсэн. Мэдээллийн дагуу бид ар гэрийнхэнтэй нь холбогдон харамсалтай хэрэг болсныг дуулгахад тэд эл хэргийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд өгсөн. Ар гэрийнхэн нь талийгаачийг бусдын гарт үрэгдсэн байж болзошгүй байгаа талаар цагдаагийн байгууллагад эртнээс мэдэгдсэн юм билээ. Түүнээс Гадаад харилцааны яам болон Консулын газарт огт хандаагүй.
-Хэрэв хандсан бол амь насыг нь аврах боломж байсан уу?
-Эртнээс бидэнд энэ тухай мэдээлсэн бол бид бололцоотой бүх арга хэмжээг авах байсан. Одоогоор талийгаачийг бусдын гарт амиа алдсан уу, амиа хорлосон уу гэдгийг тодруулахаар холбогдох албанд хандаад байгаа. Тайландад суугаа Монголын Элчин сайдын яам Малайзын асуудлыг хавсран эрхэлдэг. Тиймээс Тайланд дахь Элчин сайдын яаманд чиглэл өгөөд байна. Мөн Хууль зүйн яам болон холбогдох газарт албан бичиг өгсөн. Шаардалагтай бол Гадаад харилцааны яамнаас Хуульзүйн яамтай хамтран ажлын хэсэг гарган хэргийг тодруулах болно.
-Талийгаачийг барьцаалсан хүмүүс нь монголчууд. Эд эрхтэнийг нь худалдахаар гэрээ хийсэн болоод амьд байхад нь нас барсан гэсэн мэдээлэл цацсан гэх мэт ноцтой мэдээллүүдийг шалгаж байгаа юү?
-Энэ бүх хэргийг нэг болон нэг хэсэг хүний хүний амаар шийдэж болохгүй. Тиймээс албан ёсор шалгах болно. Ар гэрийнхэнд нь утсаар ярьсан бичлэг нь байгаа юм билээ. Тэр бүгдийг хуулийн дагуу шалгуулна. Ар гэрийнхэнд нь Гадаадад байгаа иргэдэд туслах сангаас хандив тусламж үзүүлсэн.
-Дашрамд Ш.Алтантуяагийн хэрэг хэрхсэн талаар тодруулмаар байна?
-Иргэн Ш.Алтантуяаг хөнөөхөд оролцсон гэх хоёр цагдаагийн ажилтанд тухайн үед цаазаар авах ял оноосон боловч 2013 оны наймдугаар сарын 23-нд хэргийг хэрэгсэхгүй болгон хоёр цагдааг сулласан. Энэ асуудлыг дахин шалгуулахаар давж заалдаад байгаа гэлээ.
Бид талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдож, Малайз руу явсан эсэх талаар тодруулахад “Бид Хүний эрхийн комисс”-т хандаад байна. Тус комиссынхны зөвлөгөөг сонсох шаардлагатай байна. Түүний дараа л Малайз явна даа хэмээн өгүүллээ.