Өрөөсөн ээмгээ хаяхгүй шүү

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Өрөөсөн ээмгээ хаяхгүй шүү

“Тоглолтынхоо
ээмэг зүүлтийг нэг бүрчлэн хайрлаж цуглуулдаг” хэмээн өгүүлсэн хүн бол
УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах. Овор хэмжээ
ихтэй, гялалзаж гялтганасан ээмэг зүүлт худалдаж авах дуртай жүжигчин
маань өдгөө бүр хоёр хайраг дүүрэн цуглуулгатай болсон аж. Тоглолт
бүртээ өөр өөр төрлийн гоёл чимэглэл хэрэглэхийг хичээдэг тэрбээр чамгүй
уран нэгэн бололтой. Дүрийнх нь хувирлыг тодорхойлоход хэрэг болохуйц
ээмэг зүүлт олдохгүй бол гарын доорхи материалаа ашиглаж, өөрөө
урлачихдаг гэсэн. Түүний энэ өвөрмөц авьяасыг мэдсэн жүжигчин бүсгүйчүүд
өөр хоорондоо уралдах шахам гоёл зүүсгэлээ хийх захиалга өгдөг болж.
Үргэлжлэлийг эндээс уншина уу.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж