
Google-ээс гаргаж буй гар утаснууд болох Nexus 4, Nexus 5, Nexus 7 (tablet)-ууд дээр энэ үйлдлийн систем нь суусан бөгөөд бусад гар утас үйлдвэрлэгчдийн хувьд KitKat руу upgrade хийх хугацаа янз бүр байдаг учраас та түр хүлээх хэрэгтэй. Та өөрийн утасны загварыг энэ жагсаалтад байгаа эсэхийг шалгаарай. Үнэхээр тэсэхгүй бол Nexus 5 худалдаж авч болох юм. http://androidadvices.com/list-android-phones-android-44-kitkat-firmware-update/
Settings -> Language & Input method -> Language -> “Монгол”
Тохиргоо -> Хэл & оруулах -> Гар & оруулах аргууд -> Google Гар -> Оруулах хэл -> Монгол
Гар утасны keyboard-ийн хэмжээ жижиг байдгаас хамааран монгол үсгийн 35 үсгийг багтаах боломжгүй байсан тул 31 үсэгт багтааж, бага ашиглагддаг үсгүүдийг давхар даралтаар гарч ирдэг байхаар бүтээжээ. Дараах үсгүүдийг удаан дарвал үсэг хувирах болно.
Ё -> Е, Ш -> Щ, В -> Ю, Ь -> Ъ
Он сар өдрийг 1, 2, 3, 4, 5 … сар гэхийн оронд хулгана, үхэр, бар, туулай гэх мэтээр оруулсан бөгөөд үүнийг засахад ихээхэн цаг орохоор байсан тул энэ удаагийн хувилбарт ингэж гарахаар шийджээ.
Гэхдээ эдгээр нь дараагийн хувилбаруудад засагдаж, шинэчлэгдэх боломжтой.