
аваргын цомд нэг алхам ойртлоо. Одоо тэдэнд ганцхан оноо хэрэгтэй. Энэ
долоо хоногт болох Сери А-гийн 36 дугаар тойргийн хүрээнд тэд
“Рома”-гийн талбайд хожигдохгүй байх, “Интер Милан” талбайдаа
“Фиорентина”-г хожоогүй тохиолдолд “Россонери”-чүүд 18 дахь удаагаа Сери
А-д түрүүлэх нь тодорхой болох юм. Дээрхийн эсрэгээр болвол тэднийг
дахиад хоёр тоглолт хүлээж буй.
Өчигдрийн тоглолтын найм дахь минутад Робиньогийн дамжуулалтаар Мэттью
Фламини гоолдсоноор “Милан” талбайдаа өрсөлдөгчөө буулган авсан. Тэдний
өрсөлдөгч “Интер” ч ялгаагүй шүүгчийн мэдлийн нэмэлт цагт оруулсан хоёр
гоолын ачаар “Чезена”-г талбайд нь 2:1-ээр хожиж, аваргын төлөөх
өрсөлдөөнийг нээлттэй хэвээр үлдээсэн. Лигийн 35 тойргийн дараах
байдлаар “Милан” 77 оноотой тэргүүлж, “Интер” 69, “Наполи” 68 оноотой
удаалж байна.
Сери А лигийн хүрээнд мөн өчигдөр болсон “Рома” болон “Бари”-гийн
тоглолтод “Мөнхийн хот”-ын багийн ахлагч Франческо Тотти дубль хийж,
Сери А дахь 205, 206 дахь гоолоо оруулжээ. Тоглолт 3:2 харьцаатай
“Рома”-гийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд Тоттигийн хувьд Сери А лигийн бүх
цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын тавдугаар байрт бичигдэх болов.
Тэрбээр тоглолтын дараа “Ромын хаан амьд сэрүүн хэвээр, тэр хэзээ ч бууж
өгөхгүй” хэмээжээ.